ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ 16 ХОНОГИЙН АЯНД НЭГДЭЖ БАЙНА.
2025-12-08

Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян нь 1991 онд иргэний нийгмийн санаачилгаар эхэлсэн бөгөөд олон улсад жил бүр 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 12 дугаар сарын 10-ны өдрийн хооронд зохион байгуулдаг.
(11 дүгээр сарын 25-Олон улсын эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг устгах өдөр) (12 дугаар сарын 10-Хүний эрхийн өдөр)
Энэхүү дэлхийн хөдөлгөөнийг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын санаачилга болох “UNITE” буюу “НЭГДЬЕ” аян дэмждэг бөгөөд эмэгтэйчүүд, охидын эсрэг хүчирхийллийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх зорилготой.
Монгол улсад энэхүү аян 1997 оноос эхэлсэн бөгөөд НҮБ, хөгжлийн түншүүд, төрийн байгууллагууд, иргэний нийгмийн байгууллагын оролцоо дэмжлэгтэйгээр өргөжин тэлж, бүгд Жендэрт суурилсан хүчирхийллийг устгахын төлөө нэг зорилго, нэгдмэл уриан дор жил бүр нэгдэн ажиллаж байна.
Энэ жил “ТЕХНОЛОГИ АШИГЛАН ҮЙЛДЭГДЭЖ БУЙ ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХЭД НЭГДЬЕ” уриатайгаар өсвөр насныхан, залуучуудын цахим орчин дахь аюулгүй байдалд голлон анхаарч, технологийг аюулгүй, ёс зүйтэй ашиглахыг дэмжин, технологи ашиглан үйлдэгдэх хүчирхийлэлтэй тэмцэх, үйлдэгчдэд хариуцлага тооцож, хохирогчдыг хамгаалах хууль эрх зүйн зохицуулалтыг бий болгох зорилготой юм.
Санал асуулга

































