ДАЛАНЖАРГАЛАН СУМАНД ГАЗРЫН ДУУДЛАГА ХУДАЛДАА ТАНХИМААР ДАХИН ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА.

2025-12-20

Даланжаргалан сумын  Засаг даргын 2025 оны А/178 дугаар  захирамжийг үндэслэн дээр дурьдсан байршилтай газарт газар эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдааг 2025 оны 01 дүгээр сарын 09-нд  11 цагт танхимаар дахин зохион байгуулна.

Цахим дуудлага худалдаанд оролцогчдын хүсэлтийг битүүмжилсэн хайрцгаар дуудлага худалдаа явагдахаас ажлын 3 хоногын өмнөөс Даланжаргалан сумын Засаг даргын Тамгын газарт хүлээн авч,  дуудлага худалдааны хайрцгийг  дуудлага худалдаа явагдах өдрийн 10 цаг 30  минутад хаана. Дуудлага худалдаанд оролцогчид дараах материалуудыг бүрдүүлнэ. Үүнд:

1. Иргэний үнэмлэх, эсхүл түүнтэй адилтгах бичиг баримт, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;

2. Дэнчин төлсөн баримт; /Төрийн сан банк 100060000967 тоот дансанд тушаана/ хүлээн авагч “До. Газрын дуудлага худалдааны орлого”

3. Дуудлага худалдаанд иргэнийг төлөөлж оролцох тохиолдолд тухайн иргэний олгосон нотариатчаар гэрчлүүлсэн итгэмжлэл;

4. Дуудлага худалдаанд аж ахуйн нэгж, байгууллагыг төлөөлж оролцох тохиолдолд тухайн аж ахуйн нэгж, байгууллагын олгосон итгэмжлэл.

5. Оролцох хүсэлт /Маягт/

6. Улсын тэмдэгтийн хураамж-12500 төгрөг /itax.mta.mn- ээр төлбөрийн даалгавар үүсгэн төлнө/

Дуудлага худалдаа явуулах газрын байршил, хил хязгаарыг харуулсан схем зураг болон бусад дэлгэрэнгүй мэдээллтийг www.mle.mn сайт 70523988 утсаар лавлана уу.

Санал асуулга

Иргэн та манай байгууллагын үйл ажиллагаанд үнэлгээ өгнө үү.

© 2024 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ЕРӨНХИЙ ГАЗАР