МАНДАХ СУМАНД МАЛЧДЫН НЭГДСЭН ӨДӨРЛӨГ-2026 АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

2026-01-23

Мандах суманд 2026 оны 01-р сарын 19-20-нд зохион байгуулагдсан "МАЛЧДЫН НЭГДСЭН ӨДӨРЛӨГ-2026" арга хэмжээнд тус газраас холбогдох байгууллагуудтай хамтран оролцон газрын харилцааны чиглэлээр иргэдэд төрийн үйлчилгээг хүргэж ажиллалаа. Өдөрлөгөөр газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгах 41, газар эзэмших эрхийн гэрчилгээ шилжүүлэх 2, шинээр газар эзэмших 2, нөхөн бүртгүүлэх 2, шинээр газар эзэмших 2, худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр өмчлөлийн гэрчилгээгээ бусдад шилжүүлэх 6 нийт 55 өргөдөл, хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэсэн бол газар өмчлөх эрх үүссэн 16 иргэнд кадастрын зураг, хянан баталгаа, захирамжийг хүлээлгэн өгсөн.

Мөн 35 иргэнд газрын төлбөр, татвар, тэмдэгтийн хураамж, үйлчилгээний хураамжийг цахимаар төлөлт хийх бүх боломжуудын талаар зөвлөгөөг өгч 72 нэгж талбарын 1567.3 мянган төгрөгийн газрын төлбөрийг цахимаар төлүүлсэн.

Санал асуулга

Иргэн та манай байгууллагын үйл ажиллагаанд үнэлгээ өгнө үү.

© 2024 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ЕРӨНХИЙ ГАЗАР