ЦАХИМ ОРЧИНД ТАРХСАН БУРУУ ТАШАА МЭДЭЭЛЭЛД АВЧ ХЭРЭГЖҮҮЛСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
2026-01-24
Ойрын үед цахим орчинд байгууллагын үйл ажиллагаа, үзүүлж буй үйлчилгээтэй холбоотой төөрөгдүүлсэн, бодит байдалд нийцээгүй мэдээлэл нийтлэгдсэнд иргэд, олон нийт та бүгдээс хүлчэл өчье.
Иймд олон нийтийг үнэн зөв, бодит мэдээллээр хангах, иргэдийн буруу ойлголтыг залруулах зорилгоор холбогдох албан хаагчид тухай бүрд нь албан ёсны хариу тайлбар, мэдээллийг олон нийтэд хүргэн ажиллаж байна.
Тухайлбал, саяхан цахим орчинд “газрын албанаас иргэдэд цахимаар газар олгож байна” гэх агуулгатай худал мэдээлэл тархсан. Уг мэдээлэл нь бодит байдалд нийцэхгүй бөгөөд иргэдийг төөрөгдүүлэх эрсдэлтэй байсан тул байгууллагаас шуурхай арга хэмжээ авч холбогдох мэргэжилтнүүд албан ёсны тайлбар мэдээллийг бэлтгэн, олон нийтэд хүргэлээ. Иргэд, олон нийт та бүхэн аливаа мэдээллийг албан ёсны эх сурвалжаас авч, баталгаатай мэдээлэлд тулгуурлан хандахыг хүсье.
Цаашид цахим орчинд байгууллагын үйл ажиллагаа, үйлчилгээтэй холбоотой буруу ташаа, төөрөгдүүлсэн мэдээлэл гарсан тохиолдолд албан ёсны тайлбар, хариу мэдээллийг шуурхай хүргэж ажиллах болно.
Анхаарал хандуулсанд баярлалаа.
Санал асуулга

































