ГАЗРЫН ХАРИЛЦАА, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН САЛБАРЫН УДИРДАХ АЖИЛТНЫ ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2026-01-30
Монгол Улсын Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар болон өөрчлөн шинэчлэгдэж, нэгдмэл, төвлөрсөн удирдлагатай төрийн захиргааны байгууллага болсоноос хойш салбарын удирдах ажилтны зөвлөгөөнийг 3 дахь жилдээ зохион байгууллаа.
Зөвлөгөөнд Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын удирдлагууд, мөн 21 аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, нийслэл, дүүргийн Газар зохион байгуулалтын албаны удирдах ажилтнууд оролцлоо.
Энэхүү зөвлөгөөнөөр Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн салбарт 2025 онд хийж хэрэгжүүлсэн ажлаа дүгнэж, 2026 оныг иргэдэд газрын харилцааны төрийн үйлчилгээг ил тод, шуурхай, чирэгдэлгүй хүргэх зорилтын хүрээнд “Ёс зүй, хариуцлагыг дээшлүүлэх жил” болгон зарлалаа.
Энэ удаагийн удирдах ажилтны зөвлөгөөнд Газрын тухай хууль, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль, Газрын төлбөрийн тухай хууль, Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хууль, Геодези, зураг зүйн тухай хууль, Орон зайн өгөгдлийн дэд бүтцийн тухай хууль, Хаягжуулалтын тухай хууль зэрэг 7 хуулийн шинэчилсэн найруулгын төслийг танилцуулж, орон нутагт хэрэгжүүлж буй ажил, тулгамдсан асуудлуудыг дэвшүүлэн түүнийг хэрхэн шийдвэрлэх арга замын талаар хамтран хэлэлцэж, санал, зөвлөмж гаргасан үр дүнтэйгээр зохион байгуулагдлаа.
Санал асуулга

Иргэн та манай байгууллагын үйл ажиллагаанд үнэлгээ өгнө үү.

© 2024 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ЕРӨНХИЙ ГАЗАР