ГАЗРЫН ХАРИЛЦАА, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН САЛБАРЫН 2025 ОНЫ ШИЛДГҮҮДЭЭ ШАЛГАРУУЛЛАА

2026-01-30
“Иргэдийн итгэлийг хүлээсэн төрийн үйлчилгээний жил”-ийн хүрээнд иргэдэд газрын харилцааны үйлчилгээг хууль тогтоомжийн хүрээнд шуурхай, чанартай, хүртээмжтэйгээр хүргэж, ёс зүй, идэвх санаачилга гарган манлайлан ажилласан албан хаагчдыг 2025 оны шилдгээр шалгарууллаа. Үүнд:
2025 ОНЫ “ШИЛДЭГ ГАЗРЫН ДААМАЛ”-ААР:
1. Өвөрхангай аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын Хархорин сумын газрын даамал А.Норпил;
2. Хөвсгөл аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын Алаг-Эрдэнэ сумын газрын даамал П.Нямдорж;
3. Дорноговь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын Замын-Үүд сумын газрын даамал
Ж.Бат-Оргил;
4. Баянхонгор аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын Баянхонгор сумын газрын даамал Х.Баасанжаргал;
5. Говьсүмбэр аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын Сүмбэр сумын газрын даамал Б.Шиймаа;
2025 ОНЫ “ШИЛДЭГ МЭРГЭЖИЛТЭН”-ЭЭР:
1. Говь-Алтай аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын Газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч А.Оюун-Эрдэнэ;
2.Сэлэнгэ аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын Геодези, зураг зүйн асуудал хариуцсан мэргэжилтэн Н.Эрдэнэ-Очир;
2025 ОНЫ “ШИЛДЭГ НЭГЖИЙН ДАРГА”-ААР:
1. Сэлэнгэ аймгийн газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын Газрын удирдлагын хэлтсийн дарга А.Алтанцэцэг;
2. Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны Багахангай дүүргийн газар зохион байгуулалтын албаны дарга Ч.Магадсайхан;
2025 ОНЫ “ШИЛДЭГ МЕНЕЖЕР”-ЭЭР:
1. Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга Ж.Естай;
2025 ОНЫ “ШИЛДЭГ АЖИЛ”-ААР:
1. “Өндөр уулсын солбицол, өндрийн хэмжилт” ажлаар Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын Геодези, зураг зүйн хэлтсийн дарга Д.Мөнхцэцэг;
2025 ОНЫ “ШИЛДЭГ БАЙГУУЛЛАГА”-ААР:
Тэргүүн байр - Баянхонгор аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар;
Дэд байр - Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар;
Гутгаар байр - Дорнод аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар;
Тусгай байр - Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба;
Тусгай байр - Сэлэнгэ аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар;
Санал асуулга

Иргэн та манай байгууллагын үйл ажиллагаанд үнэлгээ өгнө үү.

© 2024 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ЕРӨНХИЙ ГАЗАР