ГАЗРЫН ХАРИЛЦАА, БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ГАЗАР, “ЭНЕРЖИ ПАРАГОН” ХХК-ТАЙ ГУРВАЛСАН ТАЛТ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА

2026-02-24

“Энержи Парагон” ХХК нь нийгмийн хариуцлагын хүрээнд оюутны сургалтын төлбөрийг бүрэн хариуцан төлж, мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх зорилгоор гурвалсан гэрээг байгууллаа.

Уг гэрээний дагуу оюутан нь сургуулиа амжилттай төгссөний дараа Дорноговь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт мэргэжлээрээ 3 жилийн хугацаанд тасралтгүй ажиллах үүрэг хүлээж байна. 

“Энержи Парагон” ХХК нь орон нутагт шаардлагатай мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэх, тогтвортой ажиллуулах нөхцөлийг бүрдүүлж байгаад талархал илэрхийлье.

Санал асуулга

Иргэн та манай байгууллагын үйл ажиллагаанд үнэлгээ өгнө үү.

© 2024 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ЕРӨНХИЙ ГАЗАР