ГАЗРЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ОЛОН НИЙТЭЭР ХЭЛЭЛЦҮҮЛЭХ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ МАНДАХ СУМАНД ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
2026-03-05


“Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг Засгийн газрын 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэн Улсын Их Хуралд өргөн барихыг дэмжсэн.
Хууль тогтоомжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5-д хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээс өмнө дээрх хуулийн төслийг иргэд олон нийтээр хэлэлцүүлэх ажлыг аймгийн хэмжээнд зохион байгуулан ажиллаж байгаа ба тус хэлэлцүүлгийг 2026 оны 03 дугаар сарын 04-ны өдөр Мандах суманд зохион байгуулан ажиллалаа. Хэлэлцүүлэгт нийт 34 иргэн оролцож холбогдох саналыг өгсөн байна.
Санал асуулга

































