ГАЗРЫН ДУУДЛАГА ХУДАЛДААНЫ ЗАР-ДЭЛГЭРЭХ СУМ

2026-03-23
Дэлгэрэх сумын Засаг даргын 2026 оны А/25 тоот захирамжийг үндэслэн дор дурьдсан байршилтай газарт газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн цахим дуудлага худалдаа 2026 оны 04-р сарын 24-ний өдөр зохион байгуулагдана.
Цахим дуудлага худалдаанд оролцох хүсэлтийг цахим дуудлага худалдаа явагдахаас ажлын 5 хоногийн өмнөөс хүлээн авч эхлэн дуудлага худалдаа явагдах өдрийн өмнөх өдрийн 15 цаг 00 минутад зогсоож, бүртгэлийг хаана. Цахим дуудлага худалдаанд оролцохыг хүссэн этгээд дуудлага худалдааны зард заасан хугацаанд дараах материалыг бүрдүүлж, www.mle.mn цахим хуудсанд хандан хүсэлтээ гаргана.
Үүнд: 1. Иргэний үнэмлэх, эсхүл түүнтэй адилтгах бичиг баримт, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
2. Дэнчин төлсөн баримт /Төрийн сан банк 100060000967 тоот дансанд тушаана./
3. Дуудлага худалдаанд иргэнийг төлөөлж оролцох тохиолдолд тухайн иргэний олгосон нотариатчаар гэрчлүүлсэн итгэмжлэл;
4. Дуудлага худалдаанд аж ахуйн нэгж, байгууллагыг төлөөлж оролцох тохиолдолд тухайн аж ахуйн нэгж, байгууллагын олгосон итгэмжлэл.
5. Улсын тэмдэгтийн хураамж-12500 төгрөг-/itax.mn-ээр төлбөрийн даалгавар үүсгэн төлнө/
Газрын байршил болон бусад дэлгэрэнгүй мэдээллийг газрын биржийн цахим систем https://mle.mn -ээр орж авах боломжтой.

Санал асуулга

Иргэн та манай байгууллагын үйл ажиллагаанд үнэлгээ өгнө үү.

© 2024 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ЕРӨНХИЙ ГАЗАР