"БАРИЛГЫН САЛБАРЫН УДИРДАХ АЖИЛТНЫ ЗӨВЛӨГӨӨН-2026" АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА.

Монгол Улсад Барилгын салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойн хүрээнд Дорноговь аймгийн “Барилгын салбарын удирдах ажилтны зөвлөгөөн-2026” арга хэмжээ аймгийн Засаг даргын Тамгын газарт өнөөдөр /2026.03.27/ болж байна.
Зөвлөгөөнд Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ, Монголын барилгын үндэсний ассоциаци ТББ, Монголын инженерүүдийн Холбоо ТББ, орон нутгийн төрийн болон төрийн бус байгууллагууд, аймгийн Засаг дарга түүний тамгын газар, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын мэргэжилтнүүд, барилгачид, инженер, техникийн ажилтнууд, барилгын салбарт үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгжийн төлөөлөл болох нийт 80 гаруй хүн оролцож байна.
Зөвлөгөөн салбарын ажилчдын дунд Спортын олон төрөлт тэмцээнээр үргэлжилж байна.

































