ГАЗРЫН ДУУДЛАГА ХУДАЛДААНЫ ЗАР-ЗАМЫН-ҮҮД СУМ-ТАНХИМ




Замын-Үүд сумын Засаг даргын 2026 оны А/120 дугаар захирамжийг үндэслэн дээр дурьдсан байршилтай газарт газрын дуудлага худалдааг 2026 оны 04-р сарын 30-ний өдөр 15 цагт Замын-Үүд сумын Засаг даргын тамгын газрын байранд танхимаар зохион байгуулагдана.
Дуудлага худалдаанд оролцогчдын хүсэлтийг дуудлага худалдаа явагдахаас 3 хоногийн өмнөөс эхлэн битүүмжилсэн хайрцагаар Дорноговь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын байранд хүлээн авна. Дуудлага худалдааны бүртгэл дуудлага худалдаа явагдах өдрийн 14 цаг 30 минутад хаагдана.
Дуудлага худалдаанд оролцогчид дараах материалуудыг бүрдүүлнэ. Үүнд:
1. Дуудлага худалдаанд оролцох хүсэлт
2. Иргэний үнэмлэх, эсхүл түүнтэй адилтгах бичиг баримт, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;
3. Дэнчин төлсөн баримт;/ дуудлага худалдааны анхны үнийн дүнгийн 10% тэнцүү байх ба төрийн сан банкны 100060000967 “До.газрын дуудлага худалдааны орлого” тоот дансанд байршуулна.
4. Дуудлага худалдаанд иргэнийг төлөөлж оролцох тохиолдолд тухайн иргэний олгосон нотариатчаар гэрчлүүлсэн итгэмжлэл;
5. Дуудлага худалдаанд аж ахуйн нэгж, байгууллагыг төлөөлж оролцох тохиолдолд тухайн аж ахуйн нэгж, байгууллагын олгосон итгэмжлэл.
6. Иргэн, ААН-12500 төгрөгийг цахим төлбөрийн системийн www.itax.mta.mn хаягаар нэвтэрч төлбөрийн даалгавар үүсгэж тушаана. Дуудлага худалдаа явуулах газрын байршил, хил хязгаарыг харуулсан схем зураг болон бусад дэлгэрэнгүй мэдээллийг 91020011 утсаар лавлана уу.
Эх сурвалжийн дэлгэрэнгүй мэдээлэл
Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын Газрын үнэлгээ, төлбөр, татварын асуудал эрхэлсэн ахлах мэргэжилтэн Н.Оюунгэрэл
Цахим шуудан: oyungerel.n@dornogovi.gazar.gov.mn
Холбоо барих утас:70523988

































