ГАЗРЫН ҮНЭЛГЭЭНИЙ ТОЙРОГ, ЗЭРЭГЛЭЛ /БҮС/, СУУРЬ ҮНЭЛГЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ ТОГТООЛЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА.




Газрын төлбөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Газрын суурь үнэлгээг Засгийн газар тогтооно, Засгийн газрын 2018 оны 181 дүгээр тогтоолоор баталсан газрын эдийн засгийн үнэлгээ хийх аргачлалын 13.1-д Газрын эдийн засгийн үнэлгээний зургийг газрын үнэлгээний тойргоор 5 жил тутам, хот, тосгон, бусад суурины газрын үнэлгээний зэрэглэлээр 3 жил тутам хийнэ гэж тус тус заасан байдаг.
Иймд Монгол улсын Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолоор газрын үнэлгээний тойрог, зэрэглэл /бүс/, суурь үнэлгээг шинэчлэн тогтоохтой холбогдуулан эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх газар эзэмшигч, ашиглагчдад шинэчлэн тогтоох газрын суурь үнийн хэмжээг танилцуулах, санал бодлыг тусгах, оролцох боломжоор хангах зорилгоор хэлэлцүүлгийг цахим хуудас болон харилцаа, холбооны хэрэгслийг ашиглан зохион байгуулан ажиллаж байгаа ба иргэн, аж ахуйн нэгж, байгууллага та бүхэн доорх холбоосоор дамжуулан Газрын үнэлгээний тойрог, зэрэглэл (бүс), суурь үнэлгээг шинэчлэн тогтоох тухай Засгийн газрын тогтоолын төсөлд холбогдох саналаа өгнө үү.
Санал өгөх холбоос: https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSfP_kDtC1NvH9q6_22LckCNElI2OIQA0jwaaHCs2DVfCuWTJw/viewform?usp=header

































