МАНДАХ СУМАНД 04 САРЫН 08-09-НИЙ ӨДРҮҮДЭД НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА.

2026-04-03

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газраас 2026 оныг салбарын хэмжээнд “ЁС ЗҮЙ, САХИЛГА ХАРИУЦЛАГЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ” зорилтот жил болгон зарлаж, шилжин явах тугийг тус газар хүлээн авсантай холбогдуулан төлөвлөгөө гарган ажиллаж байна. 
Дээрх төлөвлөгөөний дагуу нэрэмжит жилийн хүрээнд нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион сумдад зохион байгуулах ажлын хүрээнд Мандах суманд хариуцсан үйл ажиллагааны чиглэлээр мэдээлэл, зөвлөгөө өгөх “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг 2026 оны 04 дүгээр сарын 08-09-ны өдрүүдэд зохион байгуулна. Өдөрлөгөөр үеэр:
1.  Шинээр газар өмчлөх хүсэлт хүлээн авах
2.  Газар эзэмших, ашиглахтай холбоотой хүсэлтийг хүлээн авч, шийдвэрлэх 
3.  Egazar цахим системийн мэдээлэл, зөвлөгөө өгөх
4.  Хэмжилт зураглал
5.  Газрын үнэлгээний тойрог, зэрэглэл (бүс), суурь үнэлгээг шинэчлэн тогтоох тухай, Газрын дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулах журамд өөрчлөлт оруулах тухай   Засгийн газрын тогтоолын төсөлд санал авах 
Иргэн, ААН байгууллагууд нээлттэй хаалганы өдөрлөгт хүрэлцэн ирж газрын харилцаатай холбоотой төрийн үйлчилгээг авч идэвхтэй оролцоно уу.

Санал асуулга

Иргэн та манай байгууллагын үйл ажиллагаанд үнэлгээ өгнө үү.

© 2024 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ЕРӨНХИЙ ГАЗАР