ГАЗРЫН ДУУДЛАГА ХУДАЛДААГ ХОЙШЛУУЛАХ ТУХАЙ-МАНДАХ СУМ
2026-04-23

Мандах сумын Засаг даргын 2026 оны А/83 дугаар захирамжаар 2026 оны 05-р сарын 07-ны өдөр зохион байгуулагдах дор дурьдсан байршилтай газрын дуудлага худалдааг 2026 оны 06-р сарын 11-ний өдөр зохион байгуулахаар хойшлуулсан.
Цахим дуудлага худалдаанд оролцох хүсэлтийг цахим дуудлага худалдаа явагдахаас ажлын 5 хоногийн өмнөөс хүлээн авч эхлэн дуудлага худалдаа явагдах өдрийн өмнөх өдрийн 15 цаг 00 минутад зогсоож, бүртгэлийг хаана. Цахим дуудлага худалдаанд оролцохыг хүссэн этгээд дуудлага худалдааны зард заасан хугацаанд дараах материалыг бүрдүүлж, www.mle.mn цахим хуудсанд хандан хүсэлтээ гаргана.
Үүнд:
1. Иргэний үнэмлэх, эсхүл түүнтэй адилтгах бичиг баримт, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
2. Дэнчин төлсөн баримт /Төрийн сан банк 100060000967 тоот дансанд тушаана./
3. Дуудлага худалдаанд иргэнийг төлөөлж оролцох тохиолдолд тухайн иргэний олгосон нотариатчаар гэрчлүүлсэн итгэмжлэл;
4. Дуудлага худалдаанд аж ахуйн нэгж, байгууллагыг төлөөлж оролцох тохиолдолд тухайн аж ахуйн нэгж, байгууллагын олгосон итгэмжлэл.
5. Улсын тэмдэгтийн хураамж-12500 төгрөг-/itax.mn-ээр төлбөрийн даалгавар үүсгэн төлнө/
Газрын байршил болон бусад дэлгэрэнгүй мэдээллийг газрын биржийн цахим систем https://mle.mn -ээр орж авах, 99043225 утсаар лавлана уу.
Санал асуулга

































