ГАЗАР ЭЗЭМШҮҮЛЭХ ТӨСӨЛ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР-ХАТАНБУЛАГ СУМ
2026-05-14






Хатанбулаг сумын Засаг даргын 2026 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн А/108 дугаар захирамжийг үндэслэн дараахь байршлуудад сэргээгдэх эрчим хүчний нөөц тогтоох судалгаа, шинжилгээ хийх, мөн барилга байгууламж барих зориулалтаар газар эзэмшүүлэх төсөл сонгон шалгаруулалтыг зарлаж байна.
Төсөл сонгон шалгаруулах хугацаа: 2026.06.15
Оролцох эрх бүхий этгээд: Монгол улсын хуулийн этгээд
Төсөлд тавигдах шаардлага:
- Хөрөнгийн баталгаа, төлбөрийн чадвартай байх.
- Мэргэжлийн ажиллах хүчний болон техник технологи, тоног төхөөрөмжийн чадавх, нөөцтэй байх;
- Төсөл нь зарласан нөхцөл шаардлага, стандартыг хангасан байх;
- Төслөө зарласан хугацаанд ирүүлсэн байх;
- Сэргээгдэх эрчим хүчний нөөц тогтоох судалгаа, шинжилгээг тогтмол явуулж, техник эдийн засгийн үндэслэлийг олон улсын түвшинд боловсруулж батлуулсан, сэргээгдэх эрчим хүчний барилга байгууламж барьж байсан туршлагатай байх;
- Төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай техникийн боломж, нөхцөлийн талаарх холбогдох этгээдийн дүгнэлт авсан байх.
- Төслийг “Төслийн удирдлагын арга зүйн заавар” MNS ISO 21500:2017 стандартын дагуу боловсруулсан байх;
Төслийн иж бүрдэлд:
- Төсөл, холбогдох бүх тооцоо, зураглалын хамт
- Хөрөнгийн баталгаа, төлбөрийн чадвартайг нотлох бичиг баримт /Санхүүгийн тайлан, бэлэн мөнгөтэй бол банкны байгууллагын тодорхойлолт, баталгаа, зээлийн эх үүсвэрээр бүрдүүлэх бол зээлийн барьцаанд тавих үл хөдлөх эд хөрөнгийн нотариатчаар гэрчлүүлсэн гэрчилгээний хуулбар, тухайн хөрөнгийн анхны үнэ, үүрэг ногдуулалт бий эсэх тухай эрхийн улсын бүртгэлийн лавлагаа, зээл олгохыг зөвшөөрч буй банкны баталгаа, мөн татварын болон нийгмийн даатгалын өргүй байна./
- Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
- Төслийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө график
- Тухайн ажил үйлчилгээ нь байгаль орчин болон хүний эрүүл мэнд, аюулгүй байдалд үзүүлэх нөлөөлөл, учирч болох бусад хор уршгаас урьдчилэн сэргийлэх танилцуулга
- Аймаг, орон нутгийн нийгэм, эдийн засгийн хөгжилд нөлөөлөх ач холбогдол, үр ашгийн талаарх тооцоолол
- Сэргээгдэх эрчим хүчний нөөц тогтоох судалгаа, шинжилгээг тогтмол явуулж, техник эдийн засгийн үндэслэлийг олон улсын түвшинд боловсруулж батлуулсан, сэргээгдэх эрчим хүчний барилга байгууламж барьж байсан туршлагатайг нотлох бичиг баримтууд./
- Мэргэжлийн ажиллах хүчний болон техник технологи, тоног төхөөрөмжийн чадавх, нөөцийн судалгаа
- Төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай техникийн боломж, нөхцөлийн талаарх холбогдох этгээдийн дүгнэлт / Тухайн төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай дэд бүтэц, сүлжээ, холболт, техникийн нөхцөл болон хэрэгжих боломжийн талаар эрх бүхий байгууллага, худалдан авагч тал болон бусад холбогдох этгээдээс гаргасан санал, үнэлгээ, тодорхойлолт бүхий баримт бичиг/
- Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт
Шалгаруулах үзүүлэлт:
- Төсөл нь зард тусгасан шаардлага болон бүрдлийг хангасан эсэх
- Төслийг “Төслийн удирдлагын арга зүйн заавар” MNS ISO 21500 стандартын дагуу боловсруулсан эсэх;∞
- Төсөл хэрэгжсэнээр шинээр бий болох ажлын байрны тоо, хэмжээ;
- Орон нутгийн нийгэм, эдийн засгийн хөгжилд ач холбогдолтой эсэх;
- Улс, орон нутгийн төсөвт оруулах орлогын хэмжээ;
- Тухайн газарт явуулах үйл ажиллагаа байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэх эсэх.
- Шалгуур үзүүлэлтийг ойролцоо буюу адил хангасан нөхцөлд тухайн газарт явуулах үйл ажиллагаа, орон нутгийн нийгэм эдийн засагт үзүүлэх ач холбогдол, байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл зэргийг харьцуулан үзэж шалгаруулна.
- Өөрсдийн санаачлагаар орон нутгийн хөгжилд нэмэр болохуйц ажил, үйлчилгээний санал
Материал хүлээн авах хугацаа:
Төсөл сонгон шалгаруулалтад оролцох материалыг 2026 оны 06 дугаар сарын 09-ний өдрөөс 06 дугаар сарын 15-ны өдрийн 15 цаг хүртэл Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Засаг даргын тамгын газрын байранд сумын газрын даамал хүлээн авна.
Санал асуулга

































