ГАЗРЫН ДУУДЛАГА ХУДАЛДААНЫ ЗАР-ЗАМЫН-ҮҮД СУМ-ТАНХИМ







Замын-Үүд сумын Засаг даргын 2026 оны А/220 дугаар захирамжийг үндэслэн дээр дурьдсан байршилтай газарт газрын дуудлага худалдааг 2026 оны 06-р сарын 23-ний өдөр 10 цагт Замын-Үүд сумын Засаг даргын Тамгын газрын хурлын танхимд танхимаар зохион байгуулагдана.
Дуудлага худалдаанд оролцогчдын хүсэлтийг дуудлага худалдаа явагдахаас 3 хоногийн өмнөөс эхлэн Замын-Үүд сумын Засаг даргын тамгын газрын нэг цонхны өрөөнд Газрын даамал дээр битүүмжилсэн хайрцагаар хүлээн авна. Дуудлага худалдааны бүртгэл дуудлага худалдаа явагдах өдрийн 09 цаг 30 минутад хаагдана. Дуудлага худалдаанд оролцогчид дараах материалуудыг бүрдүүлнэ. Үүнд:
1. Иргэний үнэмлэх, эсхүл түүнтэй адилтгах бичиг баримт, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар / дүрэм/ ;
2. Дэнчин төлсөн баримт; /Төрийн сан банк 100060000967 тоот дансанд тушаана/ хүлээн авагч “До. Газрын дуудлага худалдааны орлого”
3. Дуудлага худалдаанд иргэнийг төлөөлж оролцох тохиолдолд тухайн иргэний олгосон нотариатчаар гэрчлүүлсэн итгэмжлэл;
4. Дуудлага худалдаанд аж ахуйн нэгж, байгууллагыг төлөөлж оролцох тохиолдолд тухайн аж ахуйн нэгж, байгууллагын олгосон итгэмжлэл.
5. Улсын тэмдэгтийн хураамж-12500 төгрөг /itax.mta.mn- ээр төлбөрийн даалгавар үүсгэн төлнө/
6. Дуудлага худалдаанд оролцох маягт бөглөнө.
Дуудлага худалдаа явуулах газрын байршил, хил хязгаарыг харуулсан схем зураг болон бусад дэлгэрэнгүй мэдээллийг доорх холбоос болон 91020011, 83071212 утсаар лавлана уу.
https://www.mle.mn/auction/detail/65555
https://www.mle.mn/auction/detail/65554
https://www.mle.mn/auction/detail/65553
https://www.mle.mn/auction/detail/65552
https://www.mle.mn/auction/detail/65551
https://www.mle.mn/auction/detail/65515
Эх сурвалжийн дэлгэрэнгүй мэдээлэл
Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын Газрын үнэлгээ, төлбөр, татварын асуудал эрхэлсэн ахлах мэргэжилтэн Н.Оюунгэрэл
Цахим шуудан: oyungerel.n@dornogovi.gazar.gov.mn
Холбоо барих утас:77887988

































