ИХХЭТ СУМАНД ИРГЭДИЙН ГАЗАР ӨМЧЛӨХ ХҮСЭЛТИЙГ ХҮЛЭЭН АВЧ ШИЙДВЭРЛЭЛЭЭ.





“Монгол Улсын иргэнд 2026 онд өмчлүүлэх газрын нийт хэмжээ, байршил, зориулалтыг тогтоох тухай” Засгийн газрын 2026 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 46 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд тус газраас аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс, мэргэжлийн эрх бүхий тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжтэй хамтран Иххэт суманд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар шинээр газар өмчлөх хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх арга хэмжээг 2026 оны 05 дугаар сарын 27-28-ны өдрүүдэд зохион байгуулан ажиллалаа. Дээрх арга хэмжээгээр шинээр газар өмчлөх-88 иргэний хүсэлтийг хүлээн авч цахим системд бүртгэж, газар өмчлүүлэх тухай сумын Засаг даргын захирамжийг гаргуулан шийдвэрийг мэдээллийн санд оруулж, мэдэгдэх хуудсыг газар өмчлөгч иргэдэд өгч, мэргэжлийн эрх бүхий компаниар газрыг тэмдэгжүүлэн, газар өмчлөлийн материалыг 77 иргэнд хүлээлгэн өглөө. Мөн худалдах худалдан авах гэрээний үндсэн дээр газар өмчлөх 2 иргэний хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэв.

































