ГАЗРЫН ДУУДЛАГА ХУДАЛДААНЫ ЗАР-ЗАМЫН-ҮҮД СУМ-ЦАХИМ

2026-06-03
Замын-Үүд сумын Засаг даргын 2026 оны А/237 тоот захирамжийг үндэслэн дээр дурьдсан байршилтай газарт газрын цахим дуудлага худалдаа 2026 оны 06-р сарын 18-ны өдөр дахин зохион байгуулагдана. Цахим дуудлага худалдаагаар зарлагдаж буй газар нь хашаатай доогуураа инженерийн шугам сүлжээ зайлуулах ажилтай.
Цахим дуудлага худалдаанд оролцох хүсэлтийг цахим дуудлага худалдаа явагдахаас ажлын 5 хоногийн өмнөөс хүлээн авч эхлэн дуудлага худалдаа явагдах өдрийн өмнөх өдрийн 15 цаг 00 минутад зогсоож, бүртгэлийг хаана. Цахим дуудлага худалдаанд оролцохыг хүссэн этгээд дуудлага худалдааны зард заасан хугацаанд дараах материалыг бүрдүүлж, www.mle.mn цахим хуудсанд хандан хүсэлтээ гаргана.Үүнд:
1. Иргэний үнэмлэх, эсхүл түүнтэй адилтгах бичиг баримт, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар / дүрэм/ ;
2. /Төрийн сан банк 100060000967 тоот дансанд тушаана/ хүлээн авагч “До. Газрын дуудлага худалдааны орлого” банкинд тушаасан тамгатай баримтын зургийг илгээнэ үү. 3. Дуудлага худалдаанд иргэнийг төлөөлж оролцох тохиолдолд тухайн иргэний олгосон нотариатчаар гэрчлүүлсэн итгэмжлэл;
4. Дуудлага худалдаанд аж ахуйн нэгж, байгууллагыг төлөөлж оролцох тохиолдолд тухайн аж ахуйн нэгж, байгууллагын олгосон итгэмжлэл.
5. Улсын тэмдэгтийн хураамж-12500 төгрөг /itax.mta.mn- ээр төлбөрийн даалгавар үүсгэн төлнө/ банкинд тушаасан тамгатай баримтын зургийг илгээнэ/
6. Дуудлага худалдаа явуулах газрын байршил, хил хязгаарыг харуулсан схем зураг болон бусад дэлгэрэнгүй мэдээллтийг www.mle.mn сайт, Дорногвь аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын цахим сайт, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Засаг даргын тамгын газрын цахим сайт, Дорногвь аймгийн DBS телевиз болон Газрын даамлаас 91020011, 83071212 утсаар лавлана уу.
Эх сурвалжийн дэлгэрэнгүй мэдээлэл
Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын Газрын үнэлгээ, төлбөр, татварын асуудал эрхэлсэн ахлах мэргэжилтэн Н.Оюунгэрэл
Цахим шуудан: oyungerel.n@dornogovi.gazar.gov.mn
Холбоо барих утас:77887988

Санал асуулга

Иргэн та манай байгууллагын үйл ажиллагаанд үнэлгээ өгнө үү.

© 2024 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ЕРӨНХИЙ ГАЗАР