АЙРАГ СУМАНД ИРГЭДИЙН ГАЗАР ӨМЧЛӨХ ХҮСЭЛТИЙГ ХҮЛЭЭН АВЛАА.

2026-06-15

“Монгол Улсын иргэнд 2026 онд өмчлүүлэх газрын нийт хэмжээ, байршил, зориулалтыг тогтоох тухай” Засгийн газрын 2026 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 46 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд тус газраас  Айраг суманд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар шинээр газар өмчлөх хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх арга хэмжээг 2026 оны 06 дугаар сарын 12-ны өдөр зохион байгуулан ажиллалаа. Дээрх арга хэмжээгээр шинээр газар өмчлөх-59 иргэний хүсэлтийг хүлээн авч цахим системд бүртгэж, газар өмчлүүлэх тухай сумын Засаг даргын захирамжийн шийдвэр гаргуулахаар холбогдох албан тушаалтанд уламжлав.

Санал асуулга

Иргэн та манай байгууллагын үйл ажиллагаанд үнэлгээ өгнө үү.

© 2024 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ЕРӨНХИЙ ГАЗАР