ДОРНОГОВЬ АЙМГИЙН ЗАМЫН-ҮҮД СУМАНД ГАЗРЫН ДУУДЛАГА ХУДАЛДАА ЦАХИМААР ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА.

2026-06-23

Замын-Үүд сумын Засаг даргын 2026 оны А/261 тоот захирамжийг үндэслэн дээр дурьдсан байршилтай газарт газар эзэмшүүлэх цахим дуудлага худалдаа 2026 оны 07-р сарын 23-ны өдөр зохион байгуулагдана.
Цахим дуудлага худалдаанд оролцох хүсэлтийг цахим дуудлага худалдаа явагдахаас ажлын 5 хоногийн өмнөөс хүлээн авч эхлэн дуудлага худалдаа явагдах өдрийн өмнөх өдрийн 15 цаг 00 минутад зогсоож, бүртгэлийг хаана. Цахим дуудлага худалдаанд оролцохыг хүссэн этгээд дуудлага худалдааны зард заасан хугацаанд дараах материалыг бүрдүүлж, www.mle.mn цахим хуудсанд хандан хүсэлтээ гаргана.
Үүнд:
1. Иргэний үнэмлэх, эсхүл түүнтэй адилтгах бичиг баримт, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
2. Дэнчин төлсөн баримт /Төрийн сан банк 100060000967 тоот дансанд тушаана./
3. Дуудлага худалдаанд аж ахуйн нэгж, байгууллагыг төлөөлж оролцох тухайн аж ахуйн нэгж, байгууллагын олгосон итгэмжлэл.
4. Улсын тэмдэгтийн хураамж-12500 төгрөг-/itax.mn-ээр төлбөрийн даалгавар үүсгэн төлнө/
Газрын байршил болон бусад дэлгэрэнгүй мэдээллийг газрын биржийн цахим систем https://mle.mn  болон доорхи линкээр орж авах, 91020011, 83071212 утсаар лавлана уу. 
https://mle.mn/auction/detail/65948
https://mle.mn/auction/detail/65949
https://mle.mn/auction/detail/65950
https://mle.mn/auction/detail/65951
https://mle.mn/auction/detail/65952


Эх сурвалжийн дэлгэрэнгүй мэдээлэл
Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын Газрын үнэлгээ,                                                                                                            төлбөр, татварын асуудал эрхэлсэн ахлах мэргэжилтэн Н.Оюунгэрэл

Цахим шуудан: oyungerel.n@dornogovi.gazar.gov.mn
Холбоо барих утас:77887988 

Санал асуулга

Иргэн та манай байгууллагын үйл ажиллагаанд үнэлгээ өгнө үү.

© 2024 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ЕРӨНХИЙ ГАЗАР