ГАЗАР ЭЗЭМШИГЧ, АШИГЛАГЧ ИРГЭН, ХУУЛИЙН ЭТГЭЭД, ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГУУДЫН АНХААРАЛД

2026-06-23
Монгол Улсын Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.4, 58 дугаар зүйлийн 58.5, 58.7-д заасны дагуу газрын нэгдмэл сангийн бүх ангиллын газрыг 5 жил тутам газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгаанд хамруулах үүрэгтэй.
Иймд 2021 оноос өмнө тухайн шатны Засаг даргын шийдвэрээр газар эзэмших, ашиглах эрх авсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд газрын төлөв байдал, чанарын захиалгат хянан баталгааг мэргэжлийн эрх бүхий байгууллагаар хийлгэж, гарсан дүгнэлт, зөвлөмжийг ерөнхий болон байнгын шинжээчээр баталгаажуулах арга хэмжээг 2026 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн дотор авч хэрэгжүүлнэ үү.
Газрын тухай хуулийн 35.3.1-д зааснаар газар эзэмшигч, ашиглагч нь газар эзэмших, ашиглах гэрээнд заасан нөхцөл болзлыг биелүүлэх үүрэгтэй бөгөөд гэрээ дүгнэхэд газрын төлөв байдал, чанарын захиалгат хянан баталгааг хийлгэсэн байдал нь үндсэн үзүүлэлт болдог болохыг анхаарна уу.
Дараах линкээр орж харна уу. https://drive.google.com/.../1FM6g9Z9YLlg6kE4vuNgZj5.../view
Эх сурвалжийн дэлгэрэнгүй мэдээлэл
Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын Газрын инженер хайгуул, мониторингийн асуудал хариуцсан мэргэжилтэн О.Оюунцэцэг
Холбоо барих утас:77887988
Санал асуулга

Иргэн та манай байгууллагын үйл ажиллагаанд үнэлгээ өгнө үү.

© 2024 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ЕРӨНХИЙ ГАЗАР