ЗАРИМ БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙН БАТ БЭХ, НАЙДВАРЖУУЛАЛТЫН ТӨЛӨВ БАЙДАЛД МЭРГЭЖЛИЙН ДҮГНЭЛТ ГАРГАХ, ПАСПОРТЖУУЛАХ АЖИЛ ЯВАГДАЖ БАЙНА.
2026-06-25










Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжих “Зарим барилга байгууламжийн бат бэх, найдваржуулалтын төлөв байдалд мэргэжлийн дүгнэлт гаргах, паспортжуулах ажил”-ыг 100.0 сая төгрөгөөр гүйцэтгэхээр “Бүүвэй цагаан барс” ХХК шалгарч 2026.04.27-ны өдрийн ОНТХО-НТШ-07/2026 дугаартай гэрээ байгуулсан.
Уг ажлын хүрээнд Айраг, Сайншанд, Замын-үүд сумдад байршилтай 1950-1970 онуудад баригдсан хуучны нийтийн орон сууцны зориулалттай 20 барилгад паспортжуулалтын мэргэжлийн дүгнэлт гаргах ажлын зохион байгуулж байна.
Гүйцэтгэгч компаниас 2026.06.11-13-ны өдрүүдэд газар дээр биет хэмжилт судалгааны ажлыг гүйцэтгэлээ.
Мөн АЗДТГ-аас 1, 2-р 80 айлын орон сууцны хүчитгэлийн зураг төсөл боловсруулах ажлыг “Вүүаск монголиа” ХХК-аар 154,512,816 төгрөгийн өртөгөөр гүйцэтгүүлэхээр 2026.02.28-ны өдрийн ЗТ-2026/01 дугаартай гэрээг байгуулсан.
Газар дээрх бодит хэмжилт, зураглалын ажил хийгдсэн, хүчитгэлийн зураг төсөл боловсруулах ажил хийгдэж байна.
Санал асуулга

































