ДОРНОГОВЬ АЙМГИЙН ЭРДЭНЭ СУМАНД ГАЗРЫН ДУУДЛАГА ХУДАЛДАА ТАНХИМААР ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА.

2026-06-25
Эрдэнэ сумын Засаг даргын 2026 оны А/120 дугаар захирамжийг үндэслэн дээр дурьдсан байршилтай газарт газрын дуудлага худалдааг 2026 оны 07-р сарын 07-ны өдөр 11 цагт Эрдэнэ сумын Засаг даргын Тамгын газрын байранд танхимаар зохион байгуулагдана.
Дуудлага худалдаанд оролцогчдын хүсэлтийг дуудлага худалдаа явагдахаас 3 хоногийн өмнөөс эхлэн битүүмжилсэн хайрцагаар Эрдэнэ сумын Засаг даргын Тамгын газрын байранд хүлээн авна. Дуудлага худалдааны бүртгэл дуудлага худалдаа явагдах өдрийн 10 цаг 30 минутад хаагдана.
Дуудлага худалдаанд оролцогчид дараах материалуудыг бүрдүүлнэ. Үүнд:
1. Дуудлага худалдаанд оролцох хүсэлт
2. Иргэний үнэмлэх, эсхүл түүнтэй адилтгах бичиг баримт, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;
3. Дэнчин төлсөн баримт;/ дуудлага худалдааны анхны үнийн дүнгийн 10% тэнцүү байх ба төрийн сан банкны 100060000967 “До.газрын дуудлага худалдааны орлого” тоот дансанд байршуулна.
4. Дуудлага худалдаанд иргэнийг төлөөлж оролцох тохиолдолд тухайн иргэний олгосон нотариатчаар гэрчлүүлсэн итгэмжлэл;
5. Дуудлага худалдаанд аж ахуйн нэгж, байгууллагыг төлөөлж оролцох тохиолдолд тухайн аж ахуйн нэгж, байгууллагын олгосон итгэмжлэл.
6. Иргэн, ААН-12500 төгрөгийг цахим төлбөрийн системийн www.itax.mta.mn хаягаар нэвтэрч төлбөрийн даалгавар үүсгэж тушаана.
 
Дуудлага худалдаа явуулах газрын байршил, хил хязгаарыг харуулсан схем зураг болон бусад дэлгэрэнгүй мэдээллийг дээрх холбоос болон Эрдэнэ сумын газрын даамал 88765417 утсаар лавлана уу.
Санал асуулга

Иргэн та манай байгууллагын үйл ажиллагаанд үнэлгээ өгнө үү.

© 2024 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ЕРӨНХИЙ ГАЗАР