ДУУДЛАГА ХУДАЛДААНЫ ЗАР-ДАЛАНЖАРГАЛАН СУМ
2026-06-26



Даланжаргалан сумын Засаг даргын 2026 оны А/106 тоот захирамжийг үндэслэн дээр дурдсан байршилтай газарт газрын танхимын дуудлага худалдаа 2026 оны 07-р сарын 09-ны өдөр зохион байгуулагдана.
Дуудлага худалдаанд оролцогчдын хүсэлтийг дуудлага худалдаа явагдахаас 3 хоногийн өмнөөс эхлэн битүүмжилсэн хайрцагаар Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Засаг даргын Тамгын газрын байранд хүлээн авна. Дуудлага худалдааны бүртгэл дуудлага худалдаа явагдах өдрийн 09 цаг 30 минутад хаагдана. Дуудлага худалдаанд оролцогчид дараах материалуудыг бүрдүүлнэ.
Үүнд:
1. Дуудлага худалдаанд оролцох хүсэлт
2. Иргэний үнэмлэх, эсхүл түүнтэй адилтгах бичиг баримт, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;
3. Дэнчин төлсөн баримт;/ дуудлага худалдааны анхны үнийн дүнгийн 10% тэнцүү байх ба төрийн сан банкны 100060000967 “До.газрын дуудлага худалдааны орлого” тоот дансанд байршуулна.
4. Дуудлага худалдаанд иргэнийг төлөөлж оролцох тохиолдолд тухайн иргэний олгосон нотариатчаар гэрчлүүлсэн итгэмжлэл;
5. Дуудлага худалдаанд аж ахуйн нэгж, байгууллагыг төлөөлж оролцох тохиолдолд тухайн аж ахуйн нэгж, байгууллагын олгосон итгэмжлэл.
6. Иргэн, ААН-12500 төгрөгийг цахим төлбөрийн системийн www.itax.mta.mn хаягаар нэвтэрч төлбөрийн даалгавар үүсгэж тушаана.
Дуудлага худалдаа явуулах газрын байршил, хил хязгаарыг харуулсан схем зураг болон бусад дэлгэрэнгүй мэдээллийг 99489092 утсаар лавлана уу.
Цахим дуудлага худалдаанд оролцох хүсэлтийг цахим дуудлага худалдаа явагдахаас ажлын 5 хоногийн өмнөөс хүлээн авч эхлэн дуудлага худалдаа явагдах өдрийн өмнөх өдрийн 15 цаг 00 минутад зогсоож, бүртгэлийг хаана. Цахим дуудлага худалдаанд оролцохыг хүссэн этгээд дуудлага худалдааны зард заасан хугацаанд дараах материалыг бүрдүүлж, www.mle.mn цахим хуудсанд хандан хүсэлтээ гаргана.
Үүнд:
1. Иргэний үнэмлэх, эсхүл түүнтэй адилтгах бичиг баримт, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
2. Дэнчин төлсөн баримт /Төрийн сан банк 100060000967 тоот дансанд тушаана./
3. Дуудлага худалдаанд аж ахуйн нэгж, байгууллагыг төлөөлж оролцох тухайн аж ахуйн нэгж, байгууллагын олгосон итгэмжлэл.
4. Улсын тэмдэгтийн хураамж-12500 төгрөг-/itax.mn-ээр төлбөрийн даалгавар үүсгэн төлнө/
Газрын байршил болон бусад дэлгэрэнгүй мэдээллийг газрын биржийн цахим систем https://mle.mn болон доорхи линкээр орж авах, 99489092 утсаар лавлана уу.
Эх сурвалжийн дэлгэрэнгүй мэдээлэл
Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын Газрын үнэлгээ, төлбөр, татварын асуудал эрхэлсэн ахлах мэргэжилтэн Н.Оюунгэрэл
Цахим шуудан: oyungerel.n@dornogovi.gazar.gov.mn
Холбоо барих утас:77887988
Санал асуулга

































