ХАТУУ ХУЧИЛТТАЙ АВТО ЗАМ ШИНЭЭР БАРЬЖ, АВТО ЗАМЫН СҮЛЖЭЭГ НЭМЭГДҮҮЛЭХЭЭР АЖИЛЛАЖ БАЙНА.

2026-06-26
Аймгийн Засаг даргын “Тогтвортой бодлого тасралтгүй хөгжил” 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Сайншанд сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр /2024-2028/-н 1.6.3.2-д “Хатуу хучилттай авто зам шинээр барьж, авто замын сүлжээг нэмэгдүүлнэ” гэж заасан.
Дээрх хөтөлбөрт тусгагдсаны дагуу иргэдийн амьдрах орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 8 дугаар багийн нутаг дэвсгэрт 1.22км авто зам барих замын ажлыг “Эм Эн Эйч Инженеринг” ХХК, аймгийн Засаг даргын Тамгын газартай гэрээ байгуулан гүйцэтгэж байна.
Иймд 8 дугаар багийн нутаг дэвсгэрт Үзүүр-11 дүгээр гудамжинд авто замын трасст орсон айлуудтай зөвшилцөж уулзалт хийн, мэдэгдэх хуудас өгч ажиллалаа.
Санал асуулга

Иргэн та манай байгууллагын үйл ажиллагаанд үнэлгээ өгнө үү.

© 2024 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ЕРӨНХИЙ ГАЗАР