МАНДАХ СУМАНД ГАЗРЫН ЦАХИМ ДУУДЛАГА ХУДАЛДАА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

2026-08-17

Мандах сумын засаг даргын 2026 оны А/162 дугаар захирамжийн хүрээнд 2026 оны 08-р сарын 14-ний өдөр 3 байршилд цахим дуудлага худалдааг зохион байгууллаа.

Дуудлага худалдаанд нийт 6 оролцох хүсэлт ирүүлсэн бөгөөд #2026-01899 дугаартай терминал (ачиж, буулгах талбай)-н зориулалттай 371224 м.кв га газрын цахим дуудлага худалдаанд 3 оролцогч оролцон Рейл оператор ХХК 562.7344 сая төгрөгөөр, #2026-01897 дугаартай авто тээврийн хэрэгслийн зогсоолын талбайн зориулалттай 24940 м.кв газрын цахим дуудлага худалдаанд 2 оролцогч оролцон иргэн Б.Биндэръяа 15.964 сая төгрөгөөр тус тус худалдан авч  аймаг, орон нутгийн төсөвт төвлөрүүлэхээр боллоо.

Харин #2026-01897 дугаартай дуудлага худалдаанд 1 оролцогч хүсэлт ирүүлсэн ба журмын дагуу 1 оролцогчтой тул хүчингүйд тооцсон байна.

https://www.mle.mn/auction/detail/66241

https://www.mle.mn/auction/detail/66239

Санал асуулга

Иргэн та манай байгууллагын үйл ажиллагаанд үнэлгээ өгнө үү.

© 2024 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ЕРӨНХИЙ ГАЗАР