ГАЗАР ЭЗЭМШҮҮЛЭХ ЦАХИМ ДАХИН ДУУДЛАГА ХУДАЛДААНД УРЬЖ БАЙНА.
2026-08-19


Замын-Үүд сумын Засаг даргын 2026 оны А/303 дугаар захирамжийг үндэслэн дор дурьдсан байршилтай газарт газар эзэмшүүлэх эрхийн цахим дахин дуудлага худалдааг зарлаж байна. Газар эзэмших эрхийн цахим дахин дуудлага худалдаа 2026 оны 09-р сарын 03-ны өдрийн 09 цаг 00 минут 00 секундэд эхэлж 15:00 цаг хүртэл цахим хэлбэрээр явагдана.
Цахим дуудлага худалдааг Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх , ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам”-ын дагуу явуулах ба ялагчтай дээрх журам болон Монгол Улсын “Газрын тухай” хуулийн дагуу гэрээ байгуулна.
Цахим дуудлага худалдаанд оролцогчдын хүсэлтийг www.mle.mn сайтаар дуудлага худалдаа явагдахаас ажлын 5 хоногын өмнөөс хүлээн авч эхлэн дуудлага худалдаа явагдах өдрийн өмнөх өдрийн 15:00 цаг хүртэл бүртгэнэ. 15:00 цагт бүртгэл автоматаар хаагдана.
Цахим дуудлага худалдаанд оролцогчид дараах материалуудыг бүрдүүлнэ. Үүнд:
1. Иргэний үнэмлэх, эсхүл түүнтэй адилтгах бичиг баримт, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар / дүрэм/ ;
2. /Төрийн сан банк 100060000967 тоот дансанд тушаана/ хүлээн авагч “До. Газрын дуудлага худалдааны орлого” утга: оролцогчийн нэр, РД бичнэ. Мөн банкинд тушаасан тамгатай баримтын зургийг илгээнэ үү.
3. Дуудлага худалдаанд иргэнийг төлөөлж оролцох тохиолдолд тухайн иргэний олгосон нотариатчаар гэрчлүүлсэн итгэмжлэл;
4. Дуудлага худалдаанд аж ахуйн нэгж, байгууллагыг төлөөлж оролцох тохиолдолд тухайн аж ахуйн нэгж, байгууллагын олгосон итгэмжлэл.
5. Улсын тэмдэгтийн хураамж-12500 төгрөг /itax.mta.mn- ээр төлбөрийн даалгавар үүсгэн төлнө/ мөн банкинд тушаасан тамгатай баримтын зургийг илгээнэ үү.
6. Дуудлага худалдаа явуулах газрын байршил, хил хязгаарыг харуулсан схем зураг болон бусад дэлгэрэнгүй мэдээллтийг www.mle.mn сайт, Дорноговь аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын цахим сайт, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Засаг даргын тамгын газрын цахим сайт, Дорноговь аймгийн Замын-үүд сумын газрын даамлаас 91020011, 83071212 утсаар лавлана уу.
Санал асуулга

































