Сайншанд суманд газрын дахин дуудлага худалдаа 2017.10.20-нд зохион байгуулагдана.

2017-10-06

Аймгийн Засаг даргын 2017 оны А/707 тоот шийдвэрийн дагуу  ГАЗАР ЭЗЭМШИХ, АШИГЛАХ ЭРХИЙН ДУУДЛАГА ХУДАЛДАА-г зохион байгуулах гэж байна. Энэ удаа Сайншанд сумын нутаг дэвсгэрт шатахуун түгээх станц барих зориулалт бүхий 2 байршилд дуудлага худалдаа зарлаж байна.

Дуудлага худалдаа аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын байранд 2017 оны10 дугаар сарын 20-ны өдрийн 15 цагт нээлттэй явагдана. Дуудлага худалдааг Засгийн газрын 2017 оны 10 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан журмын дагуу явуулна.

Дуудлага худалдаанд оролцогчдын хүсэлтийг 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 9:00 минутаас эхлэн-2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 14:30 минут хүртэл  аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын Газрын удирдлагын хэлтэст битүүмжилсэн хайрцгаар хүлээн авах ба хайрцгийг дуудлага худалдаа явуулахаас 30 минутын өмнө хаана.

Дуудлага худалдаа явуулах газрын байршил, хил хязгаарыг харуулсан схем зураг болон бусад дэлгэрэнгүй мэдээллийг Газрын цахим биржийн  www.mle.mn  сайт,99825191, 70523988 утсаар болон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт ирж лавлана уу.

Санал асуулга

Иргэн та манай байгууллагын үйл ажиллагаанд үнэлгээ өгнө үү.

© 2024 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ЕРӨНХИЙ ГАЗАР