Иргэд, олон нийтэд үйлчилдэг байгууллагуудад хаягжуулалтын талаарх сургалт зохион байгуулж, Сайншанд сумын хаягийн зургийг хэвлэн өгөх ажил зохион байгуулагдаж байна.

2017-11-16

Иргэд, олон нийтэд үйлчилдэг байгууллагуудад хаягжуулалтын талаарх сургалт зохион байгуулж, Сайншанд сумын хаягийн зургийг хэвлэн өгөх ажлыг зохион байгуулж байна. Дээрх ажлын хүрээнд Зүүнбаян багийн ажлын алба,малчид, иргэд, Сайншанд сумын 1,2,3,4,6,7-р багийн ажлын алба, Аймгийн Онцгой байдлын газрын ажилчид, албан хаагч, Барилга орон сууцны ангийн ажилчид нийт 161 иргэнд сургалт, мэдээлэл хийж ажиллаж байна. Цаашид иргэдэд үйлчилдэг Аймгийн нэгдсэн эмнэлэг, Аймгийн цагдаагийн газар, Ус дулааны газрууд, Цахилгаан шугам сүлжээний газрууд, Шуудан холбоо зэрэг газруудын мэргэжилтнүүд, ажилчид, албан хаагч нарт мэдээлэл хүргэнэ.

Санал асуулга

Иргэн та манай байгууллагын үйл ажиллагаанд үнэлгээ өгнө үү.

© 2024 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ЕРӨНХИЙ ГАЗАР