Газрын дуудлага худалдаа 2017.12.22-нд зохион байгуулагдана.

2017-11-21

Сайншанд сумын  Засаг даргын 2017 оны А/309 тоот шийдвэрийн дагуу  Сайншанд сумын нутаг дэвсгэрт 4 байршилд ГАЗАР ЭЗЭМШИХ  ЭРХИЙН ДУУДЛАГА ХУДАЛДАА-г зохион байгуулна. Дуудлага худалдаа тус сумын Засаг даргын Тамгын газрын байранд 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 15 цагт нээлттэй явагдана. Дуудлага худалдааг Засгийн газрын 2017 оны 10 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан журмын дагуу явуулна.

Дуудлага худалдаанд оролцогчдын хүсэлтийг 2017 оны 12 дугаар сарын 20-ний өдрийн 8:00 минутаас эхлэн 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 14:30 минут хүртэл  сумын ЗДТГазар  газар дээр битүүмжилсэн хайрцгаар хүлээн авна.

Дуудлага худалдаа явуулах газрын байршил, хил хязгаарыг харуулсан схем зураг болон бусад дэлгэрэнгүй мэдээллийг Газрын цахим биржийн  www.mle.mn  сайт,  https://www.sainshand.do.gov.mn/ вэб сайт, 70523737, 96666099, 80883390, 86038393 утсаар болон Сайншанд сумын ЗДТГазарт  ирж лавлана уу.

Санал асуулга

Иргэн та манай байгууллагын үйл ажиллагаанд үнэлгээ өгнө үү.

© 2024 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ЕРӨНХИЙ ГАЗАР