Сайншанд суманд газрын дуудлага худалдаа 2018.04.06, 20-ны өдрүүдэд зохион байгуулагдана.

2018-03-21

Аймгийн Засаг даргын 2018 оны а/247, а/249 тоот захирамжийг тус тус үндэслэн дор дурьдсан байршилтай газарт газар эзэмших эрхийн дуудлага худалдааг зарлаж байна. Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дахин дуудлага худалдаа аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын байранд 2018 оны 04-р сарын 06, 20-ны  өдрүүдэд 15  цагт нээлттэй явагдана.

Дуудлага худалдааг Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “ Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх , ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам”-ын дагуу явуулах ба ялагчтай  нь дээрх  журам  болон  Монгол Улсын “Газрын тухай” хуулийн дагуу гэрээ байгуулна.
Дуудлага худалдаанд оролцогчдын хүсэлтийг дуудлага худалдаа явагдахаас 3 хоногийн өмнөөc эхлэн  аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар дээр битүүмжилсэн хайрцгаар хүлээн авах ба бүртгэлийн хайрцгийг дуудлага худалдаа явагдахаас 30 минутын өмнө хаана.
Дуудлага худалдаанд оролцогчид дараах материалуудыг бүрдүүлнэ. Үүнд:
1.    Дуудлага худалдаанд оролцох хүсэлт / ГХБХБГазраас авна/
2.    Иргэний үнэмлэх, эсхүл түүнтэй адилтгах бичиг баримт, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;
3.    Дэнчин төлсөн баримт; / Дэнчингийн 10%-г Төрийн сан банкны 100060000961 тоот дансанд  тушаана/
4.    Дуудлага худалдаанд иргэнийг төлөөлж оролцох тохиолдолд тухайн иргэний олгосон нотариатчаар гэрчлүүлсэн итгэмжлэл;
5.    Дуудлага худалдаанд аж ахуйн нэгж, байгууллагыг төлөөлж оролцох тохиолдолд тухайн аж ахуйн нэгж, байгууллагын олгосон итгэмжлэл.
6.    Улсын тэмдэгтийн хураамж-12500 төгрөг-Төрийн банк 281500318051 тоот дансанд тушаана.
Дуудлага худалдаанд иргэд, олон нийт ажиглагчаар оролцож болно.
Дуудлага худалдаа явуулах газрын байршил, хил хязгаарыг харуулсан схем зураг болон бусад дэлгэрэнгүй мэдээллийг  www.mle.mn гэсэн сайт, 99825191, 70523988 утсаар болон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт ирж лавлана уу.

 

Санал асуулга

Иргэн та манай байгууллагын үйл ажиллагаанд үнэлгээ өгнө үү.

© 2024 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ЕРӨНХИЙ ГАЗАР