Алтанширээ суманд газрын дахин дуудлага худалдаа 2018.04.26-нд зохион байгуулагдана.

2018-04-11

Алтанширээ сумын Засаг даргын 2018 оны А/44 тоот захирамжийг үндэслэн дээрх байршилд газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдааг зарлаж байна. Газар эзэмших ашиглах эрхийн дуудлага худалдаа Алтанширээ сумын Засаг даргын тамгын газрын хурлын танхимд 2018 оны 04 дугаар сарын 26-нд 11.00 цагт нээлттэй явагдана. Дуудлага худалдаанд оролцогчид дараах материалуудыг бүрдүүлнэ.
1. Дуудлага худалдаанд оролцох хүсэлт /Сумын газрын даамлаас авах/
2. Иргэний үнэмлэх болон аж ахуйн нэгж байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
3. Дэнчин төлсөн баримт /Дэнчин дуудлага худалдааны доод үнийн 10%-тай тэнцүү байна. /100060000961/ Төрийн сан банк/
4. Тэмдэгтийн хураамж – 12500 төлсөн баримт /100060200941/ Төрийн сан банк
5. Аж ахуйн нэгж байгууллага оролцох бол дуудлага худалдаанд оролцох ажилтныг томилсон байгууллагын даргын тушаал шийдвэр, иргэний үнэмлэхний хуулбарыг хавсаргах
Дуудлага худалдаа явуулах газрын байршил болон бусад мэдээллийг 91174291, 99905030 утсаар болон сумын газрын даамлаас ирж лавлана уу. Дуудлага худалдаанд иргэн ажиглагчаар оролцож болно.

Санал асуулга

Иргэн та манай байгууллагын үйл ажиллагаанд үнэлгээ өгнө үү.

© 2024 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ЕРӨНХИЙ ГАЗАР