НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ
2018-04-13

Аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас иргэдэд эзэмшил газраа өмчлөхөд нь дэмжлэг үзүүлэх аяны хүрээнд дөрөвдүгээр сарын 16-21-ний өдрүүдэд “Газар өмчлөл” сэдвээр “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг Сайншанд суманд зохион байгуулна. Өдөрлөгөөр хүрээнд дараах үйлчилгээг үзүүлнэ.
- Сумын газар зохион байгуулалтын 2018 оны төлөвлөгөөнд өмчлүүлэхээр тусгагдсан эзэмшил газраа өмчлөх өргөдлийг хүлээн авах
- Сумын газар зохион байгуулалтын 2018 оны төлөвлөгөөнд шинээр эзэмшүүлэх /Төмөр замын дан байрууд/-ээр тусгагдсан газарт эзэмших өргөдлийг хүлээн авах
- Газар өмчлөл, эзэмшил ашиглалттай холбоотой хууль эрхзүйн зөвлөгөө
- Газар эзэмших, ашиглах гэрээг дүгнэх
АЙМГИЙН ГАЗРЫН ХАРИЛЦАА, БАРИЛГА ХОТ БАЙГУУЛАЛТЫН ГАЗАР
Санал асуулга