“ОРОН НУТГИЙН БАРИЛГЫН КОМПАНИУДЫН ӨРСӨЛДӨХ ЧАДАВХИЙГ САЙЖРУУЛАХ НЬ” сэдэвт Барилгын удирдах ажилтны зөвлөгөөн








“ОРОН НУТГИЙН БАРИЛГЫН КОМПАНИУДЫН ӨРСӨЛДӨХ ЧАДАВХИЙГ САЙЖРУУЛАХ НЬ” сэдэвт Барилгын удирдах ажилтны зөвлөгөөнийг Дорноговь, Говьсүмбэр аймгийн барилгын салбарын компаниудыг оролцуулан хамтарсан байдлаар 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Сайншанд хотноо амжилттай зохион байгууллаа.
Тус зөвлөгөөнийг аймгийн ЗДТГазар, ГХБХБГазар зохион байгуулсан ба зөвлөгөөнд Дорноговь аймгийн нийт 18 аж ахуйн нэгж байгууллагын 28 хүн, Говьсүмбэр аймгийн 6 аж ахуйн нэгж байгууллагын 14 хүн, нийт 24 аж ахуйн нэгж байгууллагын 42 хүн оролцсон.
Мөн зөвлөгөөнд Дорноговь аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин, АИТХ-ын дарга С.Түмэнбаяр, Говьсүмбэр аймгийн ЗД-ын орлогч Ш.Билэггүмбэрэл, Дорноговь аймгийн ЗДТГ-ын ХОХБТХ-ийн дарга Ч.Түвшинтөр, Говьсүмбэр аймгийн ЗДТГ-ын ХОХБТХ-ийн дарга Т.Бат-Эрдэнэ, Барилгын хөгжлийн төвийн ББМҮ-ийн хэлтсийн дарга Я.Мөнх-Эрдэнэ, мэргэжилтэн М.Батчимэг, Барилгын үндэсний ассоциацийн гүйцэтгэх захирал Л.Хулан, Барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн хэлтсийн дарга М.Энхбаатар, н.Болормаа, Барилгачдын нэгдсэн холбооны сургалтын албаны дарга Д.Бадамрагчаа, “Ультрасоник” ХХК-ийн маркетингийн менежер Б.Отгонбаяр, аймгийн МХГ-ын улсын байцаагч Н.Отгонжаргал, улсын байцаагч Д.Батхуяг нар оролцож, хөтөлбөрийн дагуу мэдээ мэдээллийг өгөв.
Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын БХБХ-ийн дарга Ц.Баярмаа “Барилгын ажлын аюулгүй ажиллагааны үлгэрчилсэн журам”-ын танилцуулгыг хэлэлцүүлж аймгийн хэмжээнд дагаж мөрдөх “Барилгын ажлын аюулгүй ажиллагааны журам”-ыг баталлаа.
Мөн "Дорноговь, Говьсүмбэр аймгийн барилгын салбарын удирдах ажилтны зөвлөгөөн"-ий хүрээнд "Гар бөмбөг"-ийн тэмцээнийг амжилттай зохион байгууллаа. Тус тэмцээнд "УБТЗ" БАҮ 3-р анги, "Чандмань-Илч" ХХК, Мэргэжлийн хяналтын газар, ГХБХБГ, "ТОБЕМ" ХХК, "Айсуй хөгжил" ХХК нийт 6 баг оролцсоноос авъяас, ур чадвараа шалгаж амжилттай оролцон 1-р байр "Чандмань-Илч" ХХК
2-р байр "УБТЗ" БАҮ 3-р анги
3-р байр "Мэргэжлийн хяналтын газар" тус тус эзэллээ.