ЗАМЫН-ҮҮД СУМАНД 500 ХҮНИЙ СУУДАЛТАЙ СОЁЛ, СПОРТЫН ЦОГЦОЛБОР АШИГЛАЛТАД ОРЛОО




МАНДАХ НАРАН-2 ХОРООЛОЛ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Мандах наран-1000 айлын орон сууц төслийн хүрээнд Дорноговь нутгийн зөвлөлийн хөрөнгө оруулалтаар Замын-Үүд суманд 630 м2 талбай бүхий худалдаа үйлчилгээний төв, 100 хүүхдийн цэцэрлэг, 284 айлын орон сууц бүхий Мандах наран хотхоныг Гантулга трейд ХХК гүйцэтгэн ашиглалтад хүлээлгэн өгч байна.
Дорноговь аймагтаа анхны орон сууцны цогцолбор хотхон болж байгаагаараа онцлог бөгөөд орчин үеийн шийдэлтэй, иргэдийн сумандаа ая тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлж байна.
Мөн УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, аймгийн ИТХ-ын дарга С.ТҮмэнбаяр, аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин нар иргэлтэй уулзаж "Мандах наран-2" 284 айлын орон сууцанд хамрагдах хүсэлтэй иргэд, тэдгээрт ямар нөхцөлөөр хэрхэн олгох талаар мэдээлэл хийж иргэдийн санал хүсэлтийг сонслоо.
Тус уулзалтын үеэр Монголын багш нарын 51 жилийн баярыг тохиолдуулан аймгийн шилдэг багш, хамт олон шалгаруулдаг “Алтан зул-2017” наадамд “ШИЛДГИЙН ШИЛДЭГ БАГШ”-аар Замын-Үүд сумын ЕБ-ын 1 дүгээр сургуулийн бүжгийн багш Г.Очгэрэл шалгарсан тул тус хороололд 1 өрөө байраар шагнасан билээ. Ийнхүү уулзалтын үед байрны түлхүүрийг Б.Дэлгэрсайхан гишүүн Г.Очгэрэл багшид гардуулж өглөө.
2019, 2020 онд МАНДАХ НАРАН-3,4 хороолол Сайншанд сумын 3, 7-р багт ашиглалтад орно.