Агентлаг, төсөвт байгууллагын удирдлагуудтай 2019 онд хамтран ажиллах үр дүнгийн гэрээ байгууллаа.

Аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин өнөөдөр /2019.02.20/ 28 агентлаг, төсөвт байгууллагын удирдлагуудтай 2019 онд хамтран ажиллах үр дүнгийн гэрээ байгууллаа.
Тус гэрээнд аймгийн Засаг даргын “Хөгжлийн төлөө хамтдаа” 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, аймгийн Эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хүрээнд ажиллагаагаа оновчтой төлөвлөж хэрэгжүүлэх, ажлын байрны шаардлагад нийцүүлэн мэдлэг чадвараа дээшлүүлэх, төрийн албаны тухай хууль тогтоомж, стандарт, ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж, сонирхлын зөрчилгүй ажиллах, байгууллагын үйл ажиллагааны ил тод байдлыг хангаж, төсвийн болон эд хөрөнгийг зохистой ашиглах, хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх талаар төсвийн шууд захирагчийн тухайн жилд гүйцэтгэх үүрэг, хүлээх хариуцлагын талаар тусгаж хэрэгжүүлэн ажиллах юм.