Газар эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдааны явцын тэмдэглэл

Аймгийн Засаг даргын 2018 оны а/72 тоот захирамжийг үндэслэн Сайншанд сумын газар зохион байгуулалтын 2019 оны төлөвлөгөөнд тусгагдсан 5 нэгж талбарын 6.3564 га газарт газар эзэмшүүлэх дуудлага худалдааг аймгийн Засаг даргын 2019 оны а/208 тоот захирамжаар томилогдсон комиссын бүрэлдэхүүн нь 2018 оны 02-р сарын 27-ний өдөр цахим хэлбэрээр зохион байгууллаа.
- 2019-1644 дугаар бүхий Сайншанд сумын 2-р багийн нутаг дэвсгэрт хуучин мал нядалгааны газар Мал нядалгааны цехний зориулалтаар 0.35 га газрын дуудлага худалдаанд оролцогч бүртгүүлээгүй болно.
- 2019-1645 дугаар бүхий Сайншанд сумын 2-р багийн нутаг дэвсгэрт хуучин мал нядалгааны газрын урд талд мал нядалгааны мах боловсруулах үйлдвэрийн зориулалтаар 1.76 га газрын дуудлага худалдаанд оролцогч бүртгүүлээгүй болно.
- 2019-1646 дугаар бүхий Сайншанд сумын 3-р багийн нутаг дэвсгэрт Хаан банкны баруун талд худалдаа үйлчилгээний зориулалтаар 0.09 га газрын дуудлага худалдаанд 4 иргэн, 1 аж ахуйн нэгж байгууллага оролцогч оролцож иргэн н.Баярмаа нь 193700.0 мянган төгргийн үнийн санал хэлж ялагч боллоо .
- 2019-1642 дугаар бүхий Сайншанд сумын 5-р багийн нутаг дэвсгэрт Төмөр замын өртөөнөөс хойш, төмөр замын зүүн талд Нефтийн бүтээгдэхүүний агуулах, шатанху түгээх станцын зориулалтаар 4.0027 га газрын дуудлага худалдаанд 1 иргэн 1 аж ахуйн нэгж байгууллага оролцож "Петролеум Продакшн" ХХК нь 122075,6 мянган төгрөгийн үнийн санал хэлж ялагч боллоо.
- 2019-1643 дугаар бүхий Сайншанд сумын 5-р багийн нутаг дэвсгэрт Цэргийн ангиас Зүүнбаян тосгон чиглэлтэй сайжруулсан замын урд талд шатахуун түгээх станцын 0,1537 га газрын дуудлага худалдаанд 1 иргэн бүртгүүлж дуудлага худалдаа явагдаагүй болно.