Алтанширээ суманд иргэнд өмчлүүлэх газрын өргөдлийг 2019 оны 04 дүгээр сарын 1-ны өдрөөс эхлэн хүлээн авна.
2019-03-13

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 9/10 дугаар тогтоолоор Алтанширээ сумын хэмжээнд 2019 онд иргэнд өмчлүүлэх газрын байршил, хэмжээг баталсан.
Алтанширээ сумын Хаяа багын нутаг дэвсгэрт Цагаан хаалганаас Сайншанд хот орох замд Авто замын зүүн талд нийт 540 иргэнд 37,8 га газрыг төлөвлөгдсөнөөс 1 иргэнд 700м газар өмчлүүлнэ. Иймд дээрх байрлалд газар өмчилж авах хүсэлтэй иргэдийн өргөдлийг 2019 оны 04 дүгээр сарын 01-нээс авна.
Дэлгэрэнгүй мэдээллийг Алтанширээ сумын ЗДТГ-н газрын даамлаас авна уу.
Санал асуулга