"ХЭРЭГЛЭГЧЭЭ СОНСЪЁ" НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГТ ОРОЛЦЛОО.

2019-03-15

 

Олон улсын хэрэглэгчийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан аймгийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтэс болон Сайншанд сумын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах орон тооны бус зөвлөлөөс "Хэрэглэгчээ сонсъё" өдөрлөгийг 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Хүүхдийн ордонд зохион байгууллаа.

Нэг цэгээс олон төрлийн үйлчилгээг хэрэглэгчдэд хүргэх зорилгоор зохион байгуулагдсан тус өдөрлөгт "Чандмань-Илч" ОНӨ ХХК, Цахилгаан түгээх сүлжээ ТӨХХК, Мэргэжлийн хяналтын газар, Орон нутгийн өмчийн газар, Статистикийн хэлтэс, Монгол банкны Дорноговь аймаг дахь салбар, Стандарт, хэмжилзүйн хэлтэс, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, Авто тээврийн төв, Мэдээлэл холбоо сүлжээ ТӨХХК, Мобиком корпораци ХХК зэрэг байгууллагууд үйл ажиллагаагаа танилцуулж, хэрэглэгчдэд үйлчилгээ үзүүллээ.

Санал асуулга

Иргэн та манай байгууллагын үйл ажиллагаанд үнэлгээ өгнө үү.

© 2024 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ЕРӨНХИЙ ГАЗАР