Сайншанд сумын газар эзэмшүүлэх дуудлага худалдаа зохион байгуулагдлаа.


Газар эзэмшүүлэх дуудлага худалдаа зохион байгуулагдлаа.
Аймгийн Засаг даргын 2019 оны а/228 тоот захирамжийг үндэслэн Сайншанд сумын газар зохион байгуулалтын 2019 оны төлөвлөгөөнд тусгагдсан 6 нэгж талбарын 2.8531 га газарт газар эзэмшүүлэх дуудлага худалдааг аймгийн Засаг даргын 2019 оны а/273 тоот захирамжаар томилогдсон комиссын бүрэлдэхүүн нь 2019 оны 04-р сарын 04-ний өдрийн 15 цагт тахимын хэлбэрээр зохион байгууллаа.
- 2019-1711 дугаар бүхий Сайншанд сумын 1-р багийн нутаг дэвсгэрт Ноён худагт-1 гудамжны 119-р байрны хойд талд Худалдаа үйлчилгээний зориулалтаар 0.0049 га газрын дуудлага худалдаанд 2 иргэн оролцож иргэн Г.Отгонбаатар нь 592.0 мянган төгрөгийн санал хэлж ялагч боллоо.
- 2019-1712 дугаар бүхий Сайншанд сумын 3-р багийн нутаг дэвсгэрт Сайншанд сумаас Замын-Үүд чиглэлийн улсын чанартай авто замын зүүн талд Авто үйлчилгээ агуулахын зориулалтаар 1.2152 га газрын дуудлага худалдаанд оролцогч ирээгүй.
- 2019-1713 дугаар бүхий Сайншанд сумын 4-р багийн нутаг дэвсгэрт Мянганы замын дагуу 3 замын уулзварт Үйлчилгээний төвийн зориулалтаар 0.5665 га газрын дуудлага худалдаанд оролцогч ирээгүй.
- 2019-1714 дугаар бүхий Сайншанд сумын 4-р багийн нутаг дэвсгэрт Мянганы замын дагуу 3 замын уулзварт Зочид буудлын зориулалтаар 0.5665 га газрын дуудлага худалдаанд оролцогч ирээгүй.
- 2019-1713 дугаар бүхий Сайншанд сумын 7-р багийн нутаг дэвсгэрт Мянганы замын дагуу 3 замын уулзварт Авто засвар зориулалтаар 0.25 га газрын дуудлага худалдаанд оролцогч ирээгүй.
- 2019-1713 дугаар бүхий Сайншанд сумын 7-р багийн нутаг дэвсгэрт Мянганы замын дагуу 3 замын уулзварт Авто угаалга зориулалтаар 0.25 га газрын дуудлага худалдаанд оролцогч ирээгүй