ГАЗАР ЗҮЙН НЭРИЙГ СУРТАЛЧИЛАН ТАНИУЛАХ АЖИЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА.

2019-04-12

ГАЗАР ЗҮЙН НЭРИЙГ СУРТАЛЧИЛАН ТАНИУЛАХ АЖИЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА.
1:100 000–ны масштабтай 1210 хуудас байр зүйн зурагт улсын хэмжээний уул нуруу, дов, толгод, хөндий, хоолой, гол мөрөн, нуур, худаг, булаг, шанд гэх зэргийн 240 000 гаруй нэрийг тодотгон тогтоож, тухайн аймаг, сумын АДХ–ын гүйцэтгэх захиргааны хурал (хуучнаар), Улсын Газар нутгийн нэрийн байнгын комиссоор хэлэлцүүлж, геодези, зураг зүйн үйл ажиллагаа болон газрын зураг, атласт газар зүйн нэрийг тусган хэрэглэж ирсэн.
Тодотгон тогтоосон эдгээр нэрийг ашиглан Газрын харилцаа, геодези, зураг зүйн газар нь МУИС-ийн хэл шинжлэлийн мэргэжилтнүүдтэй хамтран Монгол улсын хэмжээний газар зүйн нэрээр мэдээллийн сан байгуулах талаар ажилласны дүнд Улсын хэмжээний газар зүйн нэрийн мэдээллийн санг CD хэлбэрээр бэлтгэн газар зүйн нэрийн зүйлчилсэн 5 боть бүхий 8 толь бичгийг бэлтгэн гарсан.
“Геодези, зураг зүйн тухай” хуулийн 5.1.3-т заасны дагуу тодотгон тогтоосон Монгол орны 214805 нэрийг 2003 оны 10 дугаар сарын 30–ны Улсын Их Хурлын 42 дугаар тогтоолоор баталсан байдаг. Уг тогтоолд ”Газар зүйн нэрийн жагсаалтыг судалгаанд хэрэглэх, албан хэрэг, олон нийтийн мэдээллийн хэрэгсэлд мөрдүүлэх, гадаад улс, олон улсын байгууллагатай нэр солилцох, мэдээлэх зэрэгт ашиглаж байх” гэж заасан байна.
2019, 2020 онуудад Аймгийн нутаг дэвсгэрийн хэмжээнд газар зүйн нэрийн хээрийн тодруулалт хийх, нэрийн мэдээллийн сан байгуулах ажлын төсвийг орон нутгийн төсөвт суулгах ажлыг зохион байгуулах, сумдын газар зүйн нэрийн мэдээллийн санг үүсгэх ажлуудыг хийхээр төлөвлөж байгаа ба 2019 онд багтаан Газар зүйн нэрийн салбар зөвлөлийг сум, аймаг тус бүрт байгуулж салбар зөвлөлд аймаг, сумын газар усаа сайн мэддэг иргэд, иргэдийн төлөөллийг оруулж байгуулах юм. 
Цаашид орон нутгийн салбар зөвлөлөөс гарсан саналыг нэгтгэж Газар зүйн нэрийн Үндэсний зөвлөлөөр хэлэлцүүлж УИХ, ЗГ-т танилцуулах, батлуулах газар зүйн шинэ нэр, өөрчилсөн нэрийн талаархи санал боловсруулан хүргүүлэх ажил зохион байгуулагдах юм.

Санал асуулга

Иргэн та манай байгууллагын үйл ажиллагаанд үнэлгээ өгнө үү.

© 2024 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ЕРӨНХИЙ ГАЗАР