Бэлчээрийн талхагдал гэж юу вэ?

2019-04-12

Бэлчээрийн талхагдал гэж юу вэ?

Бэлчээрийг буруу ашигласнаас хөрс усны горим алдагдаж, тэжээлийн ургамлууд нь тачир сийрэг болж ургац нь буурах үзэгдлийг бэлчээрийн талхагдал гэдэг.

Бэлчээр яагаад талхагддаг вэ?
-Даац хэтрүүлэн ашиглах.
-Цөлжилт
-Нөхөн сэргээлтгүй уул уурхай

Бэлчээрийн талхагдалыг бага, дунд, зэрэг, их талхагдлын үеүдээр авч үздэг.

Бэлчээрийн талхагдлыг илэрхийлэгч ургамлууд:
Бэлчээрийн хээрийн бэлчээрт хиаг, навтуул, агь, өмхий шарилж, нугын бэлчээрт багваахай, ширэг улалж, галуун гичгэнэ, говийн бэлчээрт хэрлэг өмхий өвч, лууль.

 

Санал асуулга

Иргэн та манай байгууллагын үйл ажиллагаанд үнэлгээ өгнө үү.

© 2024 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ЕРӨНХИЙ ГАЗАР