БАГИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЖИЛ"-ИЙН НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО




"БАГИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЖИЛ"-ИЙН НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО
Сайншанд сумын Засаг даргын Тамгын газраас засаг захиргааны анхан шатны нэгжийн хөгжлийг дэмжих замаар иргэдэд төрийн бодлого, шийдвэрийг түргэн шуурхай хүргэх, хэрэгжилтийг хангах, шийдвэр гаргах түвшинд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор 2019 оныг "Багийн хөгжлийг дэмжих жил" болгон зарласан. Зорилтот жилийн нээлтийн арга хэмжээ өнөөдөр буюу 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Гэр бүлийн талбайд зохион байгуулагдлаа.
Арга хэмжээгээр зорилтот жилийн хүрээнд “Иргэдэд ойр-Төрийн үйлчилгээ”, “Тэгш гудамж”, “Жорлонгоо өөрчилье”, “Манай орц” аяныг 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл 2 сарын хугацаанд зарлалаа. Мөн сумын 6-н багийн ажлын алба, аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс, Татварын хэлтэс, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Шүүхийн тамгын газар, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар, "Чандмань-Илч" ОНӨ ХХК, Дорноговь ЦТСС, Үнэт цаасны компаниуд, өрхийн эрүүл мэндийн төвүүд оролцож, төрийн байгууллагын үйл ажиллагааг иргэдэд нэг цэгээс хүргэж ажиллалаа.