"Сайн газрын харилцаа" сэдэвт дэвжээ тэмцээнийг зохион байгуулав.

2019-04-22

            Газрын харилцааны талаарх хууль тогтоомжийг иргэд, олон нийтэд нээлттэй, ойлгомжтой, ил тод хэлбэрээр хүргэх, сурталчлан таниулах зорилгоор “Сайн газрын харилцаа” сэдэвт “Дэвжээ” тэмцээнийг Иххэт сумын Засаг даргын тамгийн газартай хамтран 2019 оны 04 дүгээр сарын 19-ны өдөр зохион байгууллаа. 

            Дээрх тэмцээнд сумын Соёлын төвийн-Алга дарам газрын амт, Ерөнхий боловсролын сургуулийн-Сайн залуус, Засаг даргын тамгын газрын-Land, сумын Цэцэрлэгийн-Газрын хүч, Эрүүл мэндийн төвийн-Эвийн хүч нэртэй багууд оролцож, ур ухаан, авхаалж самбаа гарган өрсөлдсөнөөс Тэргүүн байранд  Иххэт сумын Засаг даргын тамгын газрын-Land, Дэд байранд Иххэт сумын Соёлын төвийн-Алга дарам газрын амт багууд удаах байранд орсон байна.

    

Санал асуулга

Иргэн та манай байгууллагын үйл ажиллагаанд үнэлгээ өгнө үү.

© 2024 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ЕРӨНХИЙ ГАЗАР