ТАВАНТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМЫН АЖИЛ ЭНЭ ТАВДУГААР САРД ЭХЭЛНЭ

2019-05-08

Аймгийн Засаг даргын зөвлөлийн ээлжит хурлыг өнөөдөр /2019.05.07/ зохион байгуулж, гурван асуудал хэлэлцлээ. Үүнд:

- Монгол Улсын Ерөнхий сайдын 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 53-р захирамжийн дагуу Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын ажил энэ тавдугаар сард эхлэхтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Дорноговь аймагт ажиллах бэлтгэл ажлыг хангаж, зохион байгуулах комисс;
Дээрх чиглэлийн төмөр зам нь Тавантолгойн нүүрсний орд газраас Цагаансуваргын ордыг дайруулан Зүүнбаян өртөө хүртэл 414 км урттай. Уул уурхайн болон аж үйлдвэрийн бүтээгдэхүүний тээвэрлэлт, экспортыг нэмэгдүүлж, бүс нутгийн нийгэм, эдийн засгийн хөгжлийг дэмжих зорилготой юм.

- 2017 онд эхлүүлсэн бүтээн байгуулалтын жилийн нээлтийн арга хэмжээг 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Сайншанд суманд зохион байгуулах бэлтгэл ажлыг хангаж, зохион байгуулах комисс;
Энэ онд Алтанширээ, Даланжаргалан, Хатанбулаг, Хөвсгөл, Эрдэнэ сумын төвийн инженерийн нэгдсэн шугам сүлжээ, барилга байгууламж, Иххэт сум нийтийн эзэмшлийн орон сууцын байруудын дээвэр, гадна фасад, дулаалга, зоорийн болон гадна инженерийн шугам сүлжээний засвар, ахмадын өргөөний барилга, Алтанширээ, Сайншанд, Замын-Үүд, Мандах сумдад хүүхдийн цэцэрлэг, Эрдэнэ суманд дотуур байр, Сайншанд суманд 1000 хүний суудалтай соёл, спорт цогцолбор, Замын-Үүд суманд 100 хүний ортой эмнэлэг, Сайншанд сумын 50 ортой төрөх эмнэлэг, Айраг, Улаанбадрах, Хөвсгөл Соёл, спорт төв зэрэг бүтээн байгуулалтыг хийнэ.
- Мөн Азийн хөгжлийн банкны зээлээр хэрэгжих Бүс нутгийн авто зам хөгжүүлэх төслийн Сайншанд-Замын-Үүд чиглэлийн хатуу хучилттай замаас Өргөн сум хүртэлх 18.25 км хатуу хучилттай авто зам, Сайншанд-Хамарын хийд чиглэлийн авто замаас Ханбаянзүрх чиглэлийн 6.85 км хатуу хучилттай авто замыг барина.

Санал асуулга

Иргэн та манай байгууллагын үйл ажиллагаанд үнэлгээ өгнө үү.

© 2024 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ЕРӨНХИЙ ГАЗАР