САЙНШАНД СУМ НЭГДСЭН ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖТАЙ БОЛНО

2019-05-26

 

Сайншанд сумын одоогийн ашиглаж буй цэвэрлэх байгууламж нь анх 1986 онд ашиглалтад орсон байдаг бөгөөд тоног төхөөрөмжийн эвдрэл, гэмтлээс шалтгаалан 1993 оноос технологийн дагуу ажиллах боломжгүй болж өдгөө 26 дахь жилдээ бохир ус шингээх даланд татан төвлөрүүлж, картын системээр дамжуулан тунгааж байгальд хаяж ирсэн. 
Орон нутгийн зүгээс тус асуудлыг Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн төсөлд хамруулан шийдвэрлэж Сайншанд сумын 2-р багт 3000м3/хоног хүчин чадал бүхий цэвэрлэх байгууламжийг шинээр барихаар болж, нээлтийн арга хэмжээ өнөөдөр буюу 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдөр зохион байгуулагдлаа.

Цэвэрлэх байгууламжийн барилга угсралтын ажлыг Азийн Хөгжлийн Банкны 3,6 сая ам долларын хөрөнгө оруулалтаар Турк улсын “NHC” ХХК гүйцэтгэх бөгөөд ашиглалтад орсноор хоногт 1000м3 саарал ус боловсруулах хүчин чадлаар саарал усыг ногоон байгууламжийн усалгаа, үйлдвэрлэлийн технологийн үйл ажиллагаанд ашиглах боломж бүрдэнэ. 
Төсөлтэй холбогдуулан сумын 4-р багт төвлөрч буй бохир усыг шинээр баригдах цэвэрлэх байгууламжид 4,4 км шугамаар холбож нэгдсэн нэг цэвэрлэх байгууламжтай болох юм.

Санал асуулга

Иргэн та манай байгууллагын үйл ажиллагаанд үнэлгээ өгнө үү.

© 2024 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ЕРӨНХИЙ ГАЗАР