САЙНШАНД СУМЫН 4, 7-Р БАГТ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ӨРНӨЖ БАЙНА

2019-05-26

 

Иргэдийн ая тухтай амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх, төрийн үйлчилгээг нэг дороос чанартай хүртээмжтэй хүргэх зорилгоор Сайншанд сумын 4-р багт иргэдийн хөгжлийн төв, 320 хүүхдийн сургууль, 150 хүүхдийн цэцэрлэг, өрхийн эрүүл мэндийн төв, Мандах наран-3 хорооллыг барьж шинээр цогцолбор хотхоны барилгын ажлыг эхлүүлээд байна.
Төв замаас зүүн тийш цогцолбор хүртэлх 0,3 км хатуу хучилттай авто зам шинээр барих ажлыг орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар “Дорноговь АЗЗА” ТӨХК гүйцэтгэгчээр ажиллаж 2019 оны 9-р сард ашиглалтад оруулна.

Санал асуулга

Иргэн та манай байгууллагын үйл ажиллагаанд үнэлгээ өгнө үү.

© 2024 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ЕРӨНХИЙ ГАЗАР