Газар эзэмшигч, ашиглагч нарын анхааралд!!!

2019-10-09

Газрын төлбөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтад нэмэлт өөрчлөлт орсон тухайлбал  Газрын төлбөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 4 дэх хэсэг “Уурхайн эдэлбэрийн ашиглалт явуулж байгаа хэсэгт зохих хууль тогтоомж, гэрээний дагуу үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газрын төлбөрийг ойр орших улс, аймгийн зэрэглэлтэй хотын бүсэд хамааруулан хоёр дахин өсгөж тооцно.”, мөн зүйлийн 5 дахь хэсэг “ Ойн сан бүхий газар болон усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд зохих хууль тогтоомж, гэрээний дагуу үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газрын төлбөрийг ойр орших улс, аймгийн зэрэглэлтэй хотын бүсэд хамааруулан хоёр дахин өсгөж тооцно.” гэж өөрчлөн найруулсан. 

Энэхүү хуулийн хэрэгжилтийг хангах үүднээс уул уурхай болон ойн сан, усан бүхий газрын төлбөрийн хувь, хэмжээг шинэчлэхтэй холбогдуулан эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх газрын төлбөр төлөгч иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газрын төлбөрийн суурь үнэ, хувь хэмжээг танилцуулах, санал бодлыг тусгах, оролцох боломжоор хангах зорилгоор уулзалт, хэлэлцүүлэг, санал авах ажлыг зохион байгуулан ажиллаж байна.

Доорх уул уурхай болон ойн сан, усан бүхий газрын төлбөрийн хувь, хэмжээтэй холбоотой санал хүсэлтээ тус газар болон тухайн сумын нутгийн өөрөө удирдах байгууллага, эрх бүхий албан тушаалтанд 2019 оны 10 дугаар сарын 30-ны дотор бичгээр ирүүлнэ үү.

 

Санал асуулга

Иргэн та манай байгууллагын үйл ажиллагаанд үнэлгээ өгнө үү.

© 2024 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ЕРӨНХИЙ ГАЗАР