Орон сууцны барилга угсралтын ажил гүйцэтгэх сонгон шалгаруулалтанд урьж байна.
2016-07-01
Сайншанд сумын хот хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний дагуу тус сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт “Саруул дэнж” орон сууцны цогцолбор хорооллыг байгуулахаар 2.35 га газарт орон сууцны хорооллын барилга угсралтын ажлыг гүйцэтгэх сонгон шалгаруулалтад урьж байна. Орон сууцны барилгын барилга угсралтын ажил гүйцэтгэх төсөл сонгон шалгаруулалтын материалыг 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 13.00 цаг хүртэл аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт хүлээн авна. Холбогдох мэдээллийг аймгийн ГХБХБГ-т хүрэлцэн ирж лавлах ба 99013898, 99261450, 70523988 утсаар лавлаж болно.
Санал асуулга