ГАЗАР ЭЗЭМШҮҮЛЭХ ДУУДЛАГА ХУДАЛДАА /САЙНШАНД/
Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдаанд урьж байна.
Аймгийн Засаг даргын 2015 оны а/451 тоот захирамжийг үндэслэн дор дурьдсан байршилтай газарт газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдааг зарлаж байна. Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдаа аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын байранд 2015 оны 11-р сарын 25-ны өдөр 15.00 цагт нээлттэй явагдана.
№ |
Газрын байршил |
Зориулалт |
Талбай /га/ |
Дуудлага худалдааны анхны үнэ /мян.төг/ |
2015.11.25 |
||||
1 |
Сайншанд сумын 2-р багийн нутаг дэвсгэр Дулдуйтын 15-р хэсэгт |
Бетон, төмөр бетон эдлэлийн үйлдвэрлэл |
1 |
7200.0 |
2 |
Сайншанд сумын 3-р багийн нутаг дэвсгэр Мааньзавын 9-р хэсэгт |
Хийн түлшний станц |
0.16 |
2048.00 |
3 |
Сайншанд сумын 3-р багийн нутаг дэвсгэр Улаанбаатараас Замын-Үүд чиглэлийн авто замын зүүн талд |
Шатахуун түгээх станц |
0.2 |
2560.00 |
4 |
Сайншанд сумын 4-р багийн нутаг дэвсгэр Төмөр замын 19б салаа замын урд талд |
Эсгий үйлдвэрлэх цех |
0.12 |
864.0 |
5 |
Сайншанд сумын 5-р багийн нутаг дэвсгэр 10-р байрны нурсан туурины доорх газар |
Худалдаа үйлчилгээ |
0.0216 |
155.52 |
6 |
Сайншанд сумын 5-р багийн нутаг дэвсгэр Төмөр замын өртөөний зүүн талд |
Ачилт буулгалтын талбай |
6 |
43200.0 |
7 |
Шатахуун түгээх станцын цогцолбор |
1 |
12800.0 |
Дуудлага худалдааг Засгийн газрын 2003 оны 28 дугаар тогтоолын 6 дугаар хавсралтаар батлагдсан “ Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх , ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам”-ын дагуу явуулна.
Дуудлага худалдаанд оролцогчдын хүсэлтийг 2015 оны 11-р сарын 23-ны өдрөөс эхлэн аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар /ГХБХБГ/-ын байранд битүүмжилсэн хайрцагаар хүлээн авах ба бүртгэлийн хайрцгийг 2015 оны 11-р сарын 25-ны өдрийн 14:30 минутад хаана. Дуудлага худалдаанд оролцогчид дараах материалыг бүрдүүлнэ. Үүнд:
1. Дуудлага худалдаанд оролцох хүсэлт / ГХБХБГазраас авна/
2. Төлбөрийн чадварын тухай банкны тодорхойлолт
3. Иргэний үнэмлэхний болон аж ахуйн нэгж байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
4. Дэнчин төлсөн баримт /Дэнчин дуудлага худалдааны доод үнийн 10 хувьтай тэнцүү байх ба дэнчингийн мөнгийг ГХБХБГазарт бэлнээр тушаана /
5. Оролцогчийн хураамж / иргэн- 5000 төгрөг, ААН-10000 төгрөг/ Төрийн сан банкны 060029002 тоот дансанд тушаах
6. Улсын тэмдэгтийн хураамж / иргэн, ААН - 12500 төгрөг /Төрийн банкны 281500318051 тоот дансанд тушаах
Дуудлага худалдаанд иргэд, олон нийт ажиглагчаар оролцож болох ба ажиглагчийн хураамж 1000 төгрөг Дуудлага худалдаа явуулах газрын байршил, хил хязгаарыг харуулсан схем зураг болон бусад дэлгэрэнгүй мэдээллийг https://www.facebook.com/www.gazar.gov.mn facebook хуудас, 70523988, 99825191 утсаар болон ГХБХБГазраас лавлана уу.
- See more at: http://dornogovi.gazar.gov.mn/pages/415#sthash.JBnhOI6v.dpuf